Press MAINPRESS систем
Mainpress пресс систем нь цэвэр ус ба дулааны урт хугацааны туршид найдвартай ашиглах баталгаажсан систем юм. Хоолой холбох хэрэгслийн холболтыг бүрэн угсрагдсан эсэхийг хянах зориулалт бүхий хяналтын цонхтой.
Mainpress пресс систем нь халаалт, ус хангамжийн шугам хоолойн тэргүүлэгчдийн нэг юм. Энэ систем нь аюулгүй, найдвартай, хурдан хугацаанд угсрагддаг ба ингэхдээ уян хатан чанараа хадгалж үлддэг.
Олон давхаргат нийлмэл MAINPIPE PE-RT / Al / PE-RT (DVGW DW-BU0016) хоолой нь дараах бүтээгдэхүүнүүдтэй тохируулан ашиглах боломжтой:
- Нийлмэл хоолой UPONOR-UNIPIPE MLC, пресс холбох хэрэгслүүдтэй
- Нийлмэл хоолой WAVIN, холбох хэрэгсэл K1
- MULTITUBO нийлмэл хоолой, MT холбох хэрэгсэл
- Нийлмэл хоолой KEKELIT-KELOX, KW / KM холбох хэрэгсэл
- Нийлмэл хоолой Jupiter-Perfekt Aqua, MP/KF холбох хэрэгсэл
- U хэлбэртэй угсралтын багаж (KSP5)
Системийн давуу талууд
- Хүчилтөрөгчийг 100% үл нэвтрүүлэх олон давхаргат нийлмэл хоолой
- Уян хатан хоолой
- Ф16- Ф32 хүртэл хэмжээтэй хоолойнд холбох хэрэгсэл хэрэглэхгүйгээр ашиглах боломжтой (уян хатан чанартай тул хүссэн чиглэлд чиглүүлэн ашиглах боломжтой)
- Угсралтын цаг хэмнэнэ
- Ямар ч хэлбэрээр олон төрлийн аргаар хэрэглэх боломжтой
- Хоолойн дотор хана маш гөлгөр гадаргуутай
Examples of use
Videos